Цахим цагаан сар


Төмөр хэмээх үхэр жилийн цар тахлын үеийн цагаан сарыг монгол түмэн,хотол олноороо, гэр бүлээрээ цахим золголт хийж цомхон тэмдэглэлээ. Битүүнд сайн цаг буюу туулай цагтаа амжиж идээ битүүлэгээ засах гэж бөөн л хөл хөдөлгөөн. Сүү болсон цай хөөрүүлэн нүүрэндээ битүүхэн инээмсгэлэл тодруулан зогсож буй ээжийгээ харахад надад амар амгалан санагдана. Би гэдэг хүн тоос шорооны өдөр л бүх бэлтгэлээ хангасан болохоор дээлээ эвхэж тавьчихаад шинийн нэгний өглөө мөр гаргах бичвэрээ эхлэв. 35 үсэгээ сурснаасаа хойш л зүг чиг мөр гаргах, аль суудалд суусан бол гээд л гэрийнхээ хүмүүсийг эхнээс нь нэг ч хүн үлдээхгүйгээр зурхайг нь бичнэ. Бараг л уламжлал юмуу даа. Шинийн нэгний билигт сайн өдөр нар мандахтай зэрэгцээд л сэрлээ. Эмээг цайгаа чанаж байх хооронд ээж бид хоёр дээлээ өмсөж гоёлоо зүүгээд бэлэн болцгоосон юм. Би ч эмээг хөтлөөд зүг чигийг нь гаргалцчихаад ирэхэд ээж зөрөөд л миний бичсэн зурхайг аваад л гарсан ээжийг орж ирмэгц би гарлаа. Цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын шиний нэгний нарыг харчихаад мөрөө гаргачихаад л гэртээ орлоо. Бурхандаа мөргөчихөөд эмээ, ээж хоёртойгоо золголоо. Цайгаа ууж идээгээ амсчихаад л цахимаар золголт хийцгээлээ. Эмээ минь 77нас зооглож байсан болохоор хүмүүс залгаад л сар шиний мэнд хүргэх төдий л нүдэнд нь баярын нулимс цийлэгнэхийг анзаарсан юм. Би гэдэг хүн цаг цагаар нэг цадна цагаан сараар нэг цадна гэгчээр л босож нэг идээд, сууж нэг идсээр байгаад л шиний нэгнийг өнгөрөөлөө. Битүүхэн ах дүү хамаатан садангаа хүлээгээстэй хүүхэд багачууд шаагилдан хашааны хаалгаар орж ирээд л хувь буюу бэлэгээ авчихаад л бөөн инээдэм болоод л гэрийн хаалга хаагдахтай зэрэгцээд л чамд юу өгсөн гээд л хоорондоо шивэр авир гэлцдэг хүүхдүүдийг бяцхан үгүйлнэ. Шинийн гуравны өглөө би гэдэг хүн тэсгэл алдаад ээжээ хөдөө явцгаах уу? Гэж хэлж үзлээ даан ч миний санаснаар болохгүй нь харамсалтай санагдав. Гэхдээ гэр бүл хамаатан саднаараа эрүүл энх аз жаргалтай өвчин зовлонгүй л байвал хөл хорио хатуу дэглэм түрхэн зуурынх юм шиг л санагдаж билээ.

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started