Гарын таван хуруу

Үхэл амьдралын заагаас амьдралын хүнд хэцүү бүхнийг давж биш дайрч гарсан Б.Дашдаваагийн гэр бүл. Одоогоос 36 жилийн өмнө 1985 оны 6 сарын 25 өдөраймшигт осол энэ гэр бүлийг уй гашуу зовлонгийн өмнөаваачих шиг л болсон юм. Ачааны машинд дайруулж өвчиндөө шаналан хэвтэх эрэлхэг зоригт 3 хан настай бяцхан хүүгээ хараад эхийн сэтгэл хүүгийнхээ төлөө залбирч, өр эмтрэх шиг л санагдах биз. Гэмтэл согогсудлалын үндэсний төвд 1 жилийн турш эмчлүүлсэн. Тэд олон шөнө, олон ч өдрийн хүнд хэцүү бүхнийг давж туулж 4 сартай хөхүүл хүүхдээ орхиод хүүгээ эмчлүүлхээр ОХУ зорьж нийт 6 том хагалгаа 43 удаагийн жижиг хагалгааг хийлгэсэн. Амьдралд шантрах, хамтдаа уйлах, уурлах, өдрүүд дэндүү их, бүх л зүйл дээр гар гараа хөтлөлцөөд л явсан ёстой тэсхийн дээдээр тэсч тэвчих ёстой гэдгийг ойлгосон. Аргаа барсан хүнд үед шөнө цөхөрч, өдөр гансарч олон хоног үргэлжилсэн өдрүүд бишгүй л байсан биз ээ. Тэд хайртай хүүгээ аврахын тулд нойр хоол хөлс хүчээ барж ачит эмч нарын буяанд 9 жил явсны эцэст хүүгийн өвчин бүрэн гүйцэд эдгээгүй юм. Гэнэт л сайн явах санааных гэдэг шиг л тэдэнд сайхан зүйлс ар араасаа тохиолдож байлаа. Эрээнтэй бараантай хүний амьдралд зовлон жаргал ээлж дарааллан ирж хувь зохиолоор учирал ирэв үү? гэлтэй олон хүний хичээл зүтгэл дундрашгүй ихсэтгэлтэй хүмүүсийн ачаар Америк улсад очиж эмчлүүлхээр хүүгээ аваад явлаа. Америкт очоод эмчилгээ амжилттай болж Д. Энхбаяр хүү бүрэн гүйцэт эмчлэгдээдэх орондоо ирлээ. Тэд ямар байвал аз жаргалтай байх болгэж мэддэг гэр бүл. Хэн нэгнээр дутаж байгаа мэтсанагдаж олон өдрийг бодон бодсоор тэд хүүхэд асрах газраас 2 бяцхан үрийг үрчилж авахаар шийдэж зүрх шулуудаж, тухайн үед хүмүүсийн хэл аманд өртөж зэмлүүлсэн ч гэсэн тэдний амьдралаар хэн ч амьдрахгүй учраас, бяцхан үрсийн нүд сэтгэл зүрхтэй нь уялдан хүн хүнээ хайрлахгүй л бол хүн болсны, эцэг эх болсны утгаучир нь юусан билээ… Тэд одоо амьдрал нь элэг бүтэн байгаад талархаж хайртай бүхэндээ анхаарал тавьж 5 хүүхэд нэг нэгнийхээ түшиг тулгуур элбэрэл хайранд одоо хэр нь жаргалтай амьдарч байна.

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started