гэр бүл

Цагаан даашинзтай гэнэн харцтай тэр бяцхан охин бол би. тэр жилийн зуны эхэн сард өвөө, эмээ, ээждээ аз жаргал нь болон мэндэлсэн. Айлын ганц охин өвөө эмээгийн бурхан нь л гэж хүмүүс ярьцгаадаг. Өвөөгийнхөө энгэрт эмээгийнхээ энхрийлэлд л ээжийнхээ хайранд өссөн тийм л нандин охин нь. Өвөө эмээ 2 минь 11 хүүхэдтэй. Ээж доороо 2 дүүтэй дээрээ 4 ах 4 эгчтэй бас л хайран дунд өссөн охин. Ингээд миний бага насны тодхон санаж байгаа үерүү эргэн очье. Нилээн эрх танхил болохоор хүнээс үг сонсож үзээгүй л өссөн. Өвөө минь нилээд ажилсаг болохоор хөл нуруугаа өвдөхийг үл анзааран тэрэг түрээд аргал түүнэ. (хөгшин хүмүүс зүгээр сууна гэж байхгүй шүү дээ) Хаврын тогтуухан өдөр ээжид загнуулаад гэрийн хаяа налаад уйлаад сууж байхад өвөө минь урд хаалга тачигнуулан тэргэн дээр дүүрэн шуудай аргал түүгээд орж ирэв би ч шартай болохоороо нулимс урссаар л суулаа өвөө миний дэргэд ирээд яасан миний охин хэн загнасан гэж хэлж дуусаагүй байхад ээж гээд уйлтал өвөө гэрлүү ороод ээжийг загнаж байгаа нь гэрийн хананы цаанаас бүдэг бадаг сонсогдоно өвөө ээжийг загнаж дуусаад гэрийн хаалгаар гараад алив явья миний охин гээд шуудайтай аргалаа буулгаад хэдэн шуудай өвөртөө хийгээд бид 2 голын зүг явлаа би ч гаднаа нүднээсээ том том нулимс урсгаад тэргэн дээр суугаад явьж байхдаа дотроо дайнп ялсан баатар шиг нь явсан өвөөтэйгөө үлгэр ярьна нууцаа ярьна. нэг удаа 4 дүгээр анги байсан шиг л санагдаж байна манай суманд том баавгай гээд нохой байсан тэрийг сулархаар урд 3 эгнээний хүүхэд байтгуай том хүмүүс хүртэд айдаг байсан тэгтэл орой хичээлээ тараад явж байсан нөгөө нохой суларчихсан харагдаж байна би ч дотроо нохойны хоол болжээ гэж бодоод алхаад л байсан гэтэл хэвтэж байсан нохой босоод л надруу хуцаад л ирлээ би ч явган суугаал гартаа шороо бариад уйлж өглөө тэгтэл хажуу хашааны ах гарч ирээд намайг хүргэж өгч байсан гэртээ ороод л уйлтал өвөө бүдүүн мод аваад хаана байна тэр нохой өвөө нь дахиж дайрахгүй болгоод ирье гээд л гарсан тэр үе л надад ямар их аз жаргалтай байсан юм бэ гэж санагддаг өвөөг эзгүйд ээж орлоно цасан шуурганаас дээл өмсөөд эсгиф гуталтай намайг үүрээд цэцэрлэгрүү маань хүргэж өгдөг ээжийг хөмсөг сормуус цантчихсан байхад би цэцэрлэгрүүгээ халууцаад л ордог байлаа. эмээ минь харин өглөө эртлэн босоод намайг дааруулахгүйн тулд галаа түлээд цайгаа чанаад хоол ундаар хэзээ ч таслаж байгаагүй эмээгийнхээ чанасан тэр аагтай цайг одоо дахиад уух юмсан😭 амьдралын жам ёсоор өвөө эмээ 2 ийгөө хэд хэдэн жилийн зайтай алдаж хүн хүнээр дутна гэдгийг зүрхэндээ өвдөлт мэдэрч хоолойндоо нулис зангируулан тэр аймшигт өдрүүдийг давсан одоо ч маш их санаж байна надад л өгөх гэж хадгалж байсан чихэр хичээлдээ явлаа гээд замын унаанд суухад авдарнаасаа мөнгө гарган миний охин удахгүй ирнэ биздээ хэмээн үнсээд үлдсэн эмээгээ маш их санаж байна. асар их өвдөлт мэдэрч байхдаа намайг айчихвы гэж миний охин өвөө нь зүгээрээ гээд хэлж байсан үг дээлэндээ том том 24 ийн чихэр өвөртлөчихөөд намайг ирхийг хүлээж суудаг өвөөгөө маш ихээр үгүйлж байна одоо надад ээж гэдэг бурхан бий ээж минь миний баатар миний хамгийн том хайр хэзээ ч хайраад дутаж өсөөгүй ганцхан надад л бүх амьдарлаа зориулж намайг л зөв замруу чиглүүлэх гэж өөрийгөө ч үл хайхран тэмцдэг гайхалтай эмэгтэй би өдөр бүр өвөө эмээ ээжийнхээ хүүхэд, ах эгч нарынхаа дүү болж төрсөндөө баярлаж бахархаж явдаг.

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started