Эх орондоо л очихсон баримтат киноны тэмдэглэл

Эх нутаг элгэн садан монгол түмнээ орхин харь нутгийн оронруу амьдралын төлөө хар ажил гололгүй бяцхан үрсээ үлдээгээд одох аав ээж, сурч боловсорч эх нутагтаа сайн хүн болноо хэмээн доглон нулимтай одох хүний алаг үрс, гадны улсруу хүнд өвчинтэй тэмцэж яваа тэр ард иргэд энэ бүх хүн эх нутгаа ижий ааваа үр хүүхдүүдтэйгээ уулзах догдлол өдөр бүр байдаг. Даанч санаснаар болохгүй зүйл гэж хорвоо дэлхийд их тулгардаг нь харамсалтай. Энэ их зүйлийн хажуугаар 2020 онд Covid19 гэх цар тахал гарснаар дэлхий нийтийг цочирдуулж хөл хорио тогтоосон. Агаарын болон, зам тээвэр, зорчих хөдөлгөөн хааж эд юмс хомсдож үймээн самуун дэгдсэн яг л дайн шиг. Үр хүүхдээ, ээж аав, найз нөхөдөө энэхүү өвчнөөр алдаж салах ёс гүйцэтгэх боломжгүй хэмээн хэлэх ямар аймшигтай хүнд цохилт гэж санана. Би ч мөн адил 2021 оны 7 сард эмээгээ цар тахалын аюулаас сэргийлж чадалгүй алдаж билээ тухайн үед Хэнтий аймагт ид дэлгэрч байсан үе орж гарах хөдөлгөөн хаачихсан тал талдаа гэрийнхэн маань өвдөж уйлж цөхөрч байхыг нүдээрээ хараагүй ч чихээрээ сонсож бэтгэрэх ямар аймшигтай гэж санана. Эх орондоо очихсон баримтат кино маань хилийн чанадад гацсан ард түмний цөхрөл, итгэл найдвар, туулсан зам нүдээрээ үзэж чихээрээ сонссон тэр харуусал, хагацлыг өгүүлсэн олон хүний сэтгэл хөдөлж олон зүйлийг бодогдуулсан бүтээл болсон байна. Хаалтын өдөр нь очиж үзэхэд дотроо бол баримтат кино үзэх юм уу хэмээн нилээн сэтгэл дундуур танхимруу орсон 6 дугаар танхимын бүх суудал дүүрсэн байсан. кино эхлээд шууд л миний сэтгэл эмзэглэж нүднээс нулимс урсаж билээ. Яагаад гэвэл миний амьдралын бодит жишээ байсан болохоор. Танхим дахь хүний тал хувь яг л нулимаа арчаад сууж байсансан бас л тэний бодит жишээ байх. Харин кино дуусаад орчныг ажиглахад нам гүм нэг нэгнээ хайрласан халуун дулаан уур амьсгал тэнд өрнөсөн. Би ийм сайхан уран бүтээл үзсэндээ үнэхээр баяртай байна.

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started